ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 27

Өнөөдөр 2025.01.27. Энэ оны 27 дахь өдөр бөгөөд он дуусахад 338 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандаж, 17 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Ленинградыг чөлөөлсний өдөр бол Туркменид Эх орноо хамгаалагчдын өдөр.

Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Кубын зохиолч, сэтгүүлч Педро Хуан Гутеррес, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөлбөмбөгч Кристиан Бикел, Италийн хөлбөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.

1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.

2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр В.И.Ленинийг оршуулжээ.

1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.

1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.

1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.

1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.

Билгийн тооллын 28. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал xэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top