Дуучин Камила Кабейо өнгөрөгч ням гарагт АНУ-ын Атланта хотноо хоосон шахуу талбайд тоглолтоо хийжээ. Түүний State Farm Arena-д хийсэн тоглолтын тасалбарын ердөө 30 орчим хувь нь зарагдсан бөгөөд хоосон шахуу зааланд ирсэн үзэгчдээ хүндлэн тоглолтоо хийжээ.
Түүний энэхүү үйлдэл магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэж эхэлсэн байна. Зарим нь түүнийг үзэгчдээ хүндлэн ийнхүү тоглолтоо хийснийг нь сайшааж байхад зарим хэсэг нь өөрийнхөө хэр хэмжээг мэдэж байж тасалбар борлуулах хэрэгтэй хэмээн шүүмжилсэн байна.
Уран бүтээлчдийн дийлэнх нь ийнхүү хангалттай тасалбар борлуулж чадаагүй бол "Эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо цуцаллаа" гэх зэргээр тоглолтоо цуцалдаг. Гэсэн ч тэрээр "жинхэнэ" үзүүлбэр үзүүлж, үзэгчдэдээ мэргэжлийн түвшний шоу толилуулжээ.
Энэ тухайгаа Камила Кабейо "Шүтэн бишрэгч байх нь бүхнийг өөрчлөгч, бүтээгч, нандин ажил юм. Уран бүтээлч ч мөн хайр, урам зориг, итгэлийг тэднээс олж авдаг. Шүтэн бишрэгчтэй байна гэдэг нь хамгийн сайхан зүйлсийн нэг" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Би түүнд дуртай, тэр эгдүүтэй санагддаг. Хүн цөөтэй байсан ч тоглоно гэдэг маш том зориг шүү