ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 23

Өнөөдөр 2025.01.23. Энэ оны 23 дахь өдөр бөгөөд он дуусахад 342 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандаж, 17 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Ричард Дин Андерсон, Монакогийн гүнж Каролина, Америкийн жүжигчин, продюсер, найруулагч Тиффани Тиссен, Нидерландын хөлбөмбөгч Арьен Роббен, супер модель Даутзен Крос, Испанийн хөлбөмбөгч Жозе Энрике, Английн хөлбөмбөгч Стивен Тэйлор, Финландын хоккейч Лео Комаров зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Цэргийн явдлын яамны сайдаар Ё.Сандагсүрэн томилогджээ.

1950 оны энэ өдөр Улсыг батлан хамгаалах яамны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Гаагд Олон улсын хар тамхины конвенцод гарын үсэг зурж, мансууруулах бодисын хяналтын талаар олон улс анх удаагаа зөвшилцжээ.

1950 оны энэ өдөр Иерусалимыг Израилийн нийслэлээр зарлав.

1954 оны энэ өдөр Солонгосын дайны 14 мянган олзны хүн Тайваньд эргэн иржээ.

2005 оны энэ өдөр Киевт Украины гурав дахь Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тангараг өргөх ёслол болжээ.

Билгийн тооллын 24. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top