Жастин Бибер, Хэйли Бибер нар хоёр тийш болсон эсэхдээ тайлбар өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Дуучин Жастин Бибер болон түүний эхнэр Хэйли Бибер нар хоёр тийш болсон гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Энэхүү цуу яриаг үгүйсгэн Хэйли Бибер өөрийн инстаграмдаа Жастин Биберийн зургийг оруулж гэр бүл хэвээр байгаагаа мэдэгдсэн байна. 

Жастин Биберийг өөрийн инстаграм хуудсаараа эхнэрээ дагахаа больсны улмаас ийнхүү салсан гэх цуурхал гарч эхэлсэн. Энэ тухайд Жастин Бибер "Хэн нэгэн миний аккаунтаар орж Хэйлиг дагахаа больсон байсан. Тэр үнэхээр төвөг учруулсан" гэх тайлбар өгчээ. Харин Хэйли Бибер өөрийн ТикТок хаягаараа дамжуулан энэхүү цуурхлыг няцаасан бөгөөд хосууд хамтдаа аз жаргалтай байгаагаа дахин нэг удаа ийнхүү мэдэгджээ. 

Хосууд саяхан Колорадо руу аяллаар явсан зургуудаа мөн инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд хүүхдээ өсгөх, гэр бүлдээ цаг зарцуулахад хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top