MAMAMOO хамтлагийн Хваса энэ сарын 18-ны өдөр өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн фен уулзалтад ирэх үедээ хөлдөө гипстэй ирсэн нь олны анхаарлыг ихээр татаад байна.
Тэрээр өөрийн шүтэн бишрэгчид дундаас санамсаргүй байдлаар сонгосон 30 хүнтэй "2025 Happy New Year with Hwasa" хэмээх уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтад ирэхдээ баруун хөлдөө гипстэй, зүүн хөлдөө өндөр өсгийттэй ирсэн Хваса дасгалын үеэр хөл дээрээ гантели унагааж, улмаар хөлийн хуруугаа хугалсан байна.
Дуучин бүсгүй ирэх сарын 15-нд манай улсад ирж "333 Entertainment”-ийн зохион байгууж буй “Rosedust” хэмээх тоглолтод оролцоно гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүний дараа буюу ирэх гуравдугаар сараас эхлэн Хойд Америкийн 11 хотыг хамарсан "TWIST" хэмээх аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Шүтэн бишрэгчид нь түүнийг эдгээр тоглолтуудаа хуваарийн дагуу зохион байгуулах эсэх дээр санаа зовниж байгаагаа илэрхийлэн, хурдан эдгэрэхийг хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )