Монгол эх орондоо байгаа атал монгол хүнээ танихад бэрх боллоо. Монгол хүн мөн үү гэхэд ч итгэмгүй үг, үйлдэл хүмүүсээс их гарах болжээ.
Сошиал хөгжсөнөөр шат шатандаа өдөржин хэрэлдэж байдаг болов. Цахим орчинд хүчирхийлэл, заналхийлэл, араар тавилт, хулгай дээрмийн мэдээлэл бороо мэт асгарч, тэрийг дагаад элдэв хараал үер шиг урсана.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтээрээ шахуу талийгаачийг хараан зүхэж өнжив. Бас нэг аяллын компанийн хөтөчийн монголчуудынхаа мөнгийг саачихаад, юм үзээгүй, тэнэг, бохир заваан хэмээн доромжилсон бичвэрийг бие биедээ дамжуулан өөрсдийгөө гутаав. Уг нь монголчууд өөрийн гэсэн өв соёл, дэг ёс, гэрийн хүмүүжилтэй улс. Үндэсний дархлаа нь эх хэл, өв соёл нь байсан. Уугуул хэл, өв соёлоо хүндэлж, тахиж шүтэж явсан үедээ эвтэй ч, хүчтэй ч байж.
Өнгөрсөн зуунуудын түүхээ, эцэг өвгөдийн замналыг харахад ч ийм. 1990-ээд оноос ардчилал, эрх чөлөө гэдгийг дураараа авирлах, замбараагүй байж болно гэж хэлтгий ойлгосноос эхлэн энэ бүхэн алдарсан. Үнэ цэнтэй бүхэндээ хайнга хандах болж, бүхий л талаар суларсан. Тэрэн дээр нь гадны зөөлөн бодлого ч хүч түрэн орж ирсэн. Өнөөдөр бид өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч танихад хэцүү боллоо.
Талийгаачийн араас маанийн зургаан үсэг хэлээд, элдэв мууг тэвчин өнгөрүүлдэг уламжлал алга болчихож. Мэдлэг нимгэнд доромжлолгүйгээр зөвлөдөг, мэдэхгүй чадахгүйд занаж зүхэлгүй зааварчилгаа өгдөг, аливааг хэрүүлийн чанартай бус сануулга болгож хэлээд өнгөрдөг хүн гэж алга. Сургааль хэлдэг, сонсдог хүн ч цөөрчээ.
“Монгол монголоороо байвал хүчирхэг байна” гэж эрдэмтэн мэргэд хэлдэг. Үндэсний сэхээтнүүдээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2005 онд “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж уриалж байв.
Соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн, академич Л.Дашням “Бид Монголоо ч алдчихаж, өөрийгөө ч алдчихаж гэмээр зүйл олон болоод байна” хэмээн халаглаж байсан даа. Монголоо алдчихгүй юм сан, монголоороо үлдэх юм сан...
Сэтгэгдэл ( 3 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

Ee hairan saihan uls undestem mini