П.Мөрөн “Дакар ралли 2025”-д 76-р байрт хурдаллаа

2025 оны 01 сарын 20

1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчинаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ.

59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Тэрбээр 14 өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилтыг долоодугаар этапт үзүүлэхдээ шилдэг 28-д орсон нь онцгой амжилт.

Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.

Видео мэдээ үзэх: “Дакар Ралли 2025" бартаат замын уралдааны мотоциклийн төрөлд өрсөлдсөн П.Мөрөн эх орондоо ирлээ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top