Эрүүл мэндийн салбарт Турк улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр тус улсын Эрүүл мэндийн сайд Др.Кемал Мемишоглутай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар анагаах ухааны технологи нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, резиденсийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсад оношлогдож, эмчлэгддэггүй өвчин эмгэгийн улмаас иргэд гадаад улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад учирдаг түгээмэл хүндрэл бэрхшээлийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож ярилцлаа.

Дурдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх замаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, өргөжүүлэн хөгжүүлэхэд талууд онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top