Галд өртөгсдөд H&M, Zara зэрэг брэндийн хувцас хандивлахгүй байхыг уриалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 14

 

АНУ-д дэгдээд буй түймэр олон мянган иргэнийг орон гэргүй болгоод буй билээ. Тус түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд бэлэн хувцас хандивлах аян өрнөж буй бөгөөд тус аяныг эхлүүлсэн Pickle хэмээх газар H&M болон Zara зэрэг брэндүүдийн хувцас хандивлахгүй байхыг уриалсан байна. 

Pickle нь хувцас түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд вебсайт дээрх тайлбар дээрээ fast fashion-ий эцэс төгсгөлгүй мөчлөгөөс ангижрах хүслээс үүдэн уг бизнесээ эхлүүлсэн тухайгаа бичсэн байдаг аж. 

Галд өртөгсдөд H&M болон Zara брэндийн хувцас хандивлахаар ирсэн нэгэн иргэн түүний хувцаснуудыг авахаас татгалзсан тухай хэвлэлд мэдээлсэн бөгөөд "Би тэднээс Nike-ийн хувцаснуудыг бас хандивт авахгүй юу? гэж асуухад тэд "Магадгүй" гэж хариулсан" гэжээ. 

Тус компани өөрсдийн инстаграм хуудаснаа "Та зөвхөн өндөр чанартай эд зүйлс л хандивлах боломжтой. Бид H&M, Zara болон "Edikted" зэрэг fast fashion төрлийн брэндүүдийн хувцсыг авахаа зогсоосон. Түймэрт өртсөн иргэдэд амьдралаа дахин босгоход нь чанартай эд зүйлсээр хандив өргөөсэй гэж хүсэж байна" хэмээн бичсэн байх аж. 

Уг хандивын ажлынхаа талаар тус дэлгүүрийн хэвлэлийн ажилтан "Бид төлөвлөснөөсөө дөрөв дахин их хандив цугуулсан. Тиймээс үүнийг ангилан ялгах нь хүндрэлтэй байгаа. Тиймээс бид хандивын хувцаснууддаа шаардлага тавихаар шийдсэн. Манайхыг зорин ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэж ярьжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха ха (203.91.115.50) 2025 оны 01 сарын 17

Шок, хандив хэрэггүй хүмүүс юм биш үү. Бэлгийн морины шүд хардаггүй номтой доо

6  |  0
Чингис(202.126.90.30) 2025 оны 01 сарын 16

Нүгэл нь утгаа алдсан холливуд

4  |  0
Эрдэнэ(66.181.186.64) 2025 оны 01 сарын 16

1  |  0
Зочин(139.5.216.46) 2025 оны 01 сарын 16

Комиссын бараанд бас бренд байдаг байх нь

2  |  0
Bor(66.181.161.94) 2025 оны 01 сарын 15

America yum arga baije uwgun shar tolgoituud debil2

0  |  1
Hi(66.181.179.39) 2025 оны 01 сарын 16

Үгүйдээ. Хувцас түрээсэлдэг компани зохион байгуулж бна гэж байна. Өөрсдөө дараа нь хувцаснуудаа түрээслэх гэж голж бгаан

3  |  0
Hi(103.57.94.14) 2025 оны 01 сарын 15

Manaihnii heregledeg branduud bn

0  |  1
Зочин(202.9.47.19) 2025 оны 01 сарын 15

Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг биздээ.Гадаадынхан ёс мэдэх биш.Хүн тусламжийн гараа сунгаж байхад

1  |  1
Х(103.57.95.235) 2025 оны 01 сарын 16

Бас баян хүмүүсийн хамаг юм нь шатаад юу ч үгүй хоцорсон мөртлөө хэрэглээ өндөр байнаа. Гуймхай мөртлөө голомхой гэж.

6  |  4
Top