Улиран одож буй 2024 он гайхалтай ололт, багагүй сорилтын жил байлаа. Парисын олимп ер бусын үзүүлбэрүүдээр дэлхий нийтийн нүдийг хужирласан бол олон улсын тавцанд Швед улс НАТО-г нэг гишүүн орноор бэхжүүлэв. Харин Европын Холбоо хиймэл оюун ухааны тухай дэлхийд анхны зохицуулалтыг баталж түүх бүтээсэн билээ. Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныг ч дурдалгүй өнгөрч болохгүй.
Гэсэн хэдий ч 2024 он хялбар байсангүй. Тавдугаар сард манай гарагийг 1989 оноос хойш үзээгдээгүй асар хүчтэй соронзон шуурга нөмөрч, хиймэл дагуул, цахилгаан дамжуулах сүлжээ, харилцаа холбооны системд саатал гарахад хүргэсэн. Атлантын далайн хар салхины улирал сорилтуудын тоог нэмж, нийт 200 тэрбум ам.долларын хохирол учруулж, хамгийн хохиролтойгоор түүхэнд бичигдэж байна.
Энэ олон бэрхшээлийг эс тооцвол улиран одож буй 2024 он итгэл найдварын оч хүн төрөлхтөнд асаасан. Дэлхийд анхны уушгины хорт хавдрын эсрэг вакцины туршилт зэрэг нь хүн төрөлхтнийг илүү эрүүл ирээдүй хүлээж байгаа гэсэн найдвар төрүүлж байна. Мэдээллийн Zindaa.mn сайт уламжлалт ёсоор өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
ДЭЛХИЙД ДӨРВӨН ТЭРБУМ ХҮН САНАЛ ӨГӨВ: ТРАМПЫН ЭРГЭН ИРЭЛТ
2024 онд дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж, нийт дөрвөн тэрбум гаруй хүн санал өглөө. Энэ жилийн сонгуулийн санал хураалтаар сонгогчид эрх баригч намуудад хатуу сануулга өгсөн нь ялангуяа Европын орнуудад болсон сонгуулийн дүн харуулав. ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин 88 хувийн саналаар ялсан бол Энэтхэг улсад нийт 642 сая хүн санал өгч, дэлхийн хамгийн олон хүн саналаа өгсөн сонгууль гэж түүхэнд бичигдэж байна. Дэлхий даяар бүтэн жилийн турш анхааралтай ажигласан сонгууль бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Санал хураалтын дүнгээр Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Доналд Трамп, дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жеймс Ди Вэнс нар саналын эрхтэй 312 сонгогчийн саналыг авч ялалт байгуулав. Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Камала Харрис, дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдсөн Минесота мужийн амбан захирагч Тим Уолц нар 226 санал авсан билээ. Сонгуульд ялалт байгуулахад саналын эрхтэй 270 сонгогчийг санал шаардлагатай.
ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ: БАШАР АЛЬ-АСАДЫН ДЭГЛЭМ НУРАВ
2024 он Ойрх Дорнодын хувьд хатуу жил байв. Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн хүрээгээ Ливаны өмнөд хэсэгт тэлж, Сири дэх Ираны элчин сайдын яамыг Израил бөмбөгдсөний хариул дроны хүчтэй цохилтоор өрнөсөн. Дэлхийн хэвлэлүүд Израилын Хезболла хөдөлгөөний объектуудад цохилт өгсөн тухай мэдээллээр бөмбөгдөж байх үед Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг цочирдом хэмжээнд хүрээд байна.
Үүнтэй зэрэгцэн тус бүс нутагт багагүй үүрэг гүйцэтгэдэг Сири улсад 50 гаруй жил үргэлжилсэн Асадын гэр бүлийн ноёрхол төгсөв. 14 жил үргэлжилсэн иргэний дайны чадаагүй зорилгыг “Хайят Тахрир аш-Шам” ислам бүлэглэлээр удирдуулсан босогчид 14 долоо хоногт Асадын дэглэмийг унасан юм. Ийнхүү Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэрийг өөрчлөх томоохон үйл явдал тус бүс нутгийн нэг сорилт боллоо.
ОЛИМПЫН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН ПАРИС-2024
Парис-2024 олимпын их наадам зоримог, өвөрмөц, онцгой шийдэлтэй нээлтээрээ олимпын түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрний эрэг дагуу зохион байгуулсан. Сена мөрнөөр 85 хөлөг онгоцны цуваагаар 6800 тамирчин эх орноо төлөөлөн жагсан орж ирсэн билээ. Дөрвөн цаг үргэлжилсэн нээлтийн үеэр урлаг, спортын гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм.
Парис-2024 олимпын их наадамд 206 үндэсний шигшээ багийн 10600 тамирчин өрсөлдсөн. Медалийн тоогоор 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл, нийт 126 медальтай АНУ нэгд жагсаж, 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл, нийт 91 медальтай БНХАУ, 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл медальтай Япон удаалсан юм.
ТҮҮХЭНД АНХ УДАА ХҮНИЙ ТАРХИНД ЧИП СУУЛГАВ
Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани түүхэнд анх удаа хүний тархинд чип суулгав. Илон Маск энэ талаар мэдээлэхдээ “Анхны хүн “Neuralink”-ийн имплантыг суулгуулж, мэс заслын дараа бие нь сайжирч байна. Чип хэрхэн ажиллаж байгаа талаарх эхний мэдээллүүд ихээхэн найдвар төрүүлж байна. Эл чип түүнд бодлынхоо хүчээр ухаалаг утас эсвэл компьютерыг удирдах боломжийг олгоно” гэж мэдэгдэж байлаа. Мэдрэлийн интерфейс нь ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг сөрөн зогсох киборг болгох боломжийг нээнэ гэж Маск үзэж байна.
“Neuralink” компанийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтөн бодлын хүчээр шатар тоглож, дэвшил гаргаж буйгаа харуулсан. Найман жилийн өмнө осолд орж, мөрнөөсөө доош мэдээгүй болсон Нолан Арбо тархины имплантын тусламжтай бодлынхоо хүчээр зөөврийн компьютерын дэлгэц дээрх курсорыг хөдөлгөж, шатар нүүж байна. Тэрбээр мөн компьютер тоглоом тоглож байгаа тухай ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ЕВРОПЫН ХОЛБОО элгээрээ хэвтэв, колониаас хамаарал бусад бүх ард түмэн элээ чирнээ гээд л Борел дарга хэлж байсан санах юм
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n