Жүжигчин Гун Юү: Би нүүрэн дээрх үрчлээндээ хайртай

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

 

Энэ жил 45 нас хүрч буй жүжигчин Гун Юү байгалийн жамаар хөгширч буйдаа талархалтай хандаж буйгаа саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Энэ тухайгаа тэрээр "Өмнө нь би гол дүрд тоглохыг илүүд үздэг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь тийм ч чухал зүйл биш гэдгийг ойлгосон. Гол дүрд олон тоглосон учраас одоо киноны зохиол хэр амьдралтай вэ гэдэгт анхаарлаа хандуулах болсон. Хэрэв би дүрийнхээ мөн чанарыг ойлгож чадахгүй бол гол дүр авсан ч энэ бүхэн ямар ч үнэ цэнэгүй. 

Би мөн нүүрэн дээрх үрчлээндээ хайртай болсон. Жүжигчин хүний хувьд энэ бүхэн дүрийн минь нэг хэсэг болж чадна. Эхэндээ хөгшрөлтөөс үүдэлтэй гэнэтийн өөрчлөлтүүд надад нэг л танил бус мэдрэмж төрүүлдэг байсан. Би давхараагүй нүдэндээ дуртай байсан ч нас явахын хэрээр нүд хонхойж давхараа тодрох болсон. Энэ нь эхэндээ эвгүй санагдаж байсан ч хөгширч буйдаа дургүйлсэн хэрэг биш" гэжээ. 

Түүний тоглосон "Trunk" хэмээн олон ангит кино өнгөрөгч 11-р сарын 29-нд нээлтээ хийж, Гун Юүгийн шүтэн бишрэгчдийн тоог улам бүр нэмээд буй. Мөн тун удахгүй түүний тоглосон "Squid Game" киноны хоёрдугаар бүлэг нээлтээ хийх бөгөөд үзэгчдийн зүгээс хүлээлт өндөр хэвээр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top