Жүжигчин Пак Мин Жэ өнгөрөгч 11-р сарын 29-нд зүрх нь гэнэт хаагдсаны улмаас таалал төгсжээ.
Энэ тухай мэдээлэл энэ сарын 2-ны өдөр олон нийтэд ил болсон бөгөөд нас барах үедээ тэрбээр Хятадад ажиллаж байсан аж. 32 насандаа ийнхүү харамсалтайгаар нас барсан түүний цахим хуудсаар дамжуулан дүү нь мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд "Хайрт ах минь амрахаар явлаа. Олон хүн ахыг минь санан дурсаж байгаа гэж найдаж байна. Хүн бүхэнтэй ганцаарчлан холбогдох боломжгүй байгааг минь ойлгоорой" хэмээсэн байна.
Түүний харъяа агентлаг болох Big Title-ийн зүгээс "Хятадыг байлдан дагуулаад ирье гээд нэг сарын аялалд гарсан залуу үүнээс хамаагүй хол замд гарлаа. Гэнэтийн бөгөөд цочирдом мэдээ байна. Гэр бүлийнхэн нь зүйрлэшгүй ихээр харамсаж байгаа байх. Мин Жэ, бид чамтай хамт хийх, хэлэх зүйлс маш их байна. Хэдийгээр богинохон хугацаанд хамт байсан ч гэсэн маш их харамсаж байна" гэжээ.
Талийгаачийн оршуулах ёслол энэ сарын 4-ны өдөр Сөүлийн их сургуулийн оршуулах танхимд болох аж.
Түүний хувьд "The Coop’, ‘Mr. LEE’, ‘ Tomorrow ’, ‘ Little Women ’, ‘ The Fabulous ’, ‘ The Law ’, ‘ Say It’s Love ’, ‘ Look! Appeared in ' Deborah ', ' Numbers: Watchers of the Building Forest ', ' Goryeo Khitan War ', and ' Just Lift a Finger ' зэрэг кинонуудад туслах болон гол дүр бүтээж байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Um ma ni bad mi hum 108
бас манайх шиг гэнэт зүрх зогсох
З2 нас дэндүү залуугара эрлэгт мордождээ
Ум маани бад мэ хум.
im saihan Zaluug horloson bn.(umhi hujanud)dsnsa l hor ugch hvn alj yvdag medrel mutai,setgetsin uvchtei garhnud bdg!!.