Бавуугийн Лхагвасүрэн агсны 80 насны ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

Монголын утга зохиолын томоохон төлөөлөл болсон нэрт зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны 80 насны ой өнөөдөр /2024.11.27/ тохиож байна. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан "Бавуугийн Лхагвасүрэн сан", түүний үр хүүхэд болон шавь нар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

"Бавуугийн Лхагвасүрэн сан" нь үүсгэн байгуулагдаад жил хагасын нүүрийг үзээд байна. Тус сангийн үйл ажиллагааг ач хүү C.Хабул удирдан зохион байгуулж, цаашид олон арга хэмжээ, томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаагаа ярилаа. 

Бавуугийн Лхагвасүрэн агсны 80 насны ойн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хуралд түүний гэр бүл, дотны найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид хүрэлцэн иржээ. Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд монголын утга зохиолын төлөөлөгчид болон шавь нар нь илтгэлээ танилцуулж, дурсамж яриа өрнүүлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.27) 2024 оны 11 сарын 28

баатар энэ хүний үр хүүхдэд хэдэн төгрөг өгөх л хэрэгтэй дээ зохолын ачаар мандаж багйаа биз дээ

0  |  0
Top