Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас хөдөлгөөний олзонд байгаа хүмүүсээс сулласан хүн бүрийн төлөө таван сая ам.долларын шагнал олгоно гэж мэдэгджээ.
“Times of Israel” сонинд бичсэнээр, тэрбээр Израилд шилжүүлэн өгсөн олзны хүн бүрийн төлөө таван сая ам.доллар амласан байна.
Энэ сарын 10-нд Израилын Батлан хамгаалахын сайд Исраэл Кац Израилын арми Хамас хөдөлгөөн, Ливаны шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөнийг бут цохисон тухай мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр, хэдийгээр Газын зурваст алан хядагчдын анги нэгтгэлүүд үлдсэн ч Хамас хөдөлгөөн байгууллагын хувьд бут цохигдсон.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 13-нд Израил зорилгодоо хүрсэн тул Газын зурваст мөргөлдөөнөө зогсоох цаг нь болсон хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )