Жүжигчин Сун Жэ Рим гэртээ нас барсан байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

 

Жүжигчин Сун Жэ Рим 39 насандаа таалал төгсжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар тэрээр Сөүл хотын Сондун дахь орон сууцнаасаа нас барсан байдалтай олдсон бөгөөд үхлийн нарийн шалтгааныг тогтоогоогүй ч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Албаныхан түүний гэрээс хоёр хуудас гэрээслэл, никотины агууламж бүхий бэлдмэл олсон нь ийнхүү таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. 

Түүний оршуулах ёслол энэ сарын 14-ны өдрийн 12 цагаас Ёуидо дахь оршуулах ёслолын газар болно. 

2009 онд жүжигчнээр дебютээ хийсэн түүнд салбарын уран бүтээлчид нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа (66.181.161.202) 2024 оны 11 сарын 15

Сэтгэлийн хатгүй хүн байж дээ! Хэдхэн хором амьд явах гэж хэдэн хүн өвчинтэйгөө тэмцэж байгаа бол! Тэгэхэд эрүүл саруул ийм боломжтой хүн! Харамсалтай!

2  |  0
Zochin(202.126.89.177) 2024 оны 11 сарын 15

Oh sad r.i.p

0  |  1
Top