Археологичид АНУ-ын Тэнгисийн хүчний домогт шумбагчийг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн алдартай хөлөг онгоцнуудын нэг болох АНУ-ын Тэнгисийн хүчний “USS Harder” шумбагч онгоцыг Өмнөд Хятадын тэнгист олжээ.

“USS Harder” шумбагчийг 900 метрийн гүнд илрүүлсэн байна. Хөлгийн их бие бараг бүтнээрээ байгаа бөгөөд усан доорх минагийн улмаас сүүл хэсэг нь бага зэрэг гэмтсэн байна. “USS Harder” шумбагч 1944 оны наймдугаар сарын 24-нд живжээ. Тухайн үед онгоцонд 79 тэнгисийн цэрэг байсан аж. Шумбагч онгоц нийт зургаан удаа тулаанд орж, Японы гурван хөлгийг живүүлжээ. “USS Harder” шумбагч Ерөнхийлөгчийн шагнал, байлдааны зургаан од авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top