Их Британийн тагнуул: Хятадын 55 тэнгисийн цэрэг амиа алдсан

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Хятадын цөмийн шумбагч онгоц Шаньдун муж орчим Шар тэнгист осолдсоны улмаас 55 тэнгисийн цэрэг амиа алдсан тухай “Daily Mail” хэвлэл Их Британийн тагнуулын албаны тайланг эш дурдан мэдээлжээ.

Тус албаны мэдээллээр, осол наймдугаар сарын 21-ны өдөр орон нутгийн цагаар 08.12 цагт болжээ. Хятадын 107 м урт шумбагч онгоц АНУ-ын шумбагч онгоцнуудад зориулж тавьсан гинж, зангуугаар хийсэн занганд оржээ. Үүний улмаас 55 тэнгисийн цэрэг амиа алдсан байна. Багийн гишүүдийг хүчилтөрөгчийн системд алдаа гарсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байна. “Type 093” төрлийн шумбагч онгоц торпедо, дуу багатай “сүнс” гэгддэг хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг.

Шумбагч онгоц осолдсон тухай хараат бус нотолгоо одоогоор гараагүй байна. БНХАУ-ын зүгээс хөлөг онгоц осолдсон мэдээллийг няцаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top