Эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.  

Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

зочин(66.181.186.138) 2024 оны 04 сарын 25

яаралтай журмаар түргэн батлуулмаар байх юмаа хамгийн хэрэгтэй хуульч инь наад хууль чинь шүү ард олонд хүртээмжтэй

0  |  0
Зочин(202.126.90.191) 2024 оны 04 сарын 24

Уул нь маш зөв эм уугаад уугаад ямар ч ханиад эдгэхгүй улам ДААМЖИРЧ ХҮНИЙ ЭД ЭРХТЭНГ ДЭНДҮҮ ӨВЧЛҮҮЛЖ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСИЙГ БҮГДИЙГ НЬ ӨВЧЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ХУУРАМЧ ЭМ ЗАРЖ БАЙГАА ТҮҮНИЙГ ХУДЛАА СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ЭМ ЗҮЙЧИД ХАМГИЙН БУРУУТАЙ. ӨЧНӨӨН ГЭР БҮЛИЙГ ХАГАЦАЛД УНАГАЖ ӨЧНӨӨН САЙХАН ХҮМҮҮСИЙГ ҮХЭЛ ХҮРГЭЖ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР Л ХУУРАМЧ ЭМ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙГАА ЭМ ЗҮЙЧИД ТҮМЭН БУРУУТАЙ ШҮҮ ГАЙ ЛАНЧИГАА ҮҮРЭХ НЬ ДАМЖИГГҮЙ ЭЭ

0  |  0
Daagi(66.181.188.158) 2024 оны 04 сарын 24

kjkjk

0  |  0
Top