Сэтгэцийн эмгэгээр шаналж буй сүрьеэтэй иргэдийг 100 ХУВЬ үнэ төлбөргүй эмчилнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Хүний эрхийн үндэсний комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн хяналтын талаар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр СЭМҮТ-ээс "Урт хугацааны сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчилж, 22 сая төгрөгийн эмчилгээ хийх төсөв улсын төсөвт суусан байгаа. Мөн СЭМҮТ-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Сүрьеэгийн тасгийг нээсэн. Сэтгэцийн эмгэгээр шаналж буй сүрьеэтэй иргэдийг 100 хувь үнэ төлбөргүй эмчилж байна" гэлээ.

СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын эрхийг зөрчсөн байж болзошгүй удирдлагын багийн ажил үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ажлын хэсэг нийт зургаан асуудлын хүрээнд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ. 

Түүнчлэн СЭМҮТ-ээс өгч буй цаг үеийн мэдээллээр стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 4 дахин өссөн байна.  

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu