Оскарын шагнал гардуулах ёслолыг 19.5 сая хүн үзжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 12

 

АНУ-ын кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг зурагтаар 19.5 сая хүн үзжээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн дээд амжилт гэж “Variety” сэтгүүл онцолсон байна.

Энэ жил Оскарын шагнал гардуулах ёслол зүүн эргийн цагаар 19.00 цагт буюу өмнөх жилүүдийнхээс нэг цагаар өмнө эхэлсэн байна. Ёслолын ажиллагааг ABC суваг дамжуулжээ. 2021 онд хамгийн цөөн буюу 10.4 сая хүн үзэж байсан бол 2022 онд 16.6 сая, 2023 онд 18.8 сая хүн үзэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.96) 2024 оны 03 сарын 12

Шинэчлэл хэрэгтэй юм шиг санагдсан. Хүмүүсийг инээлгэх гээд ядчихсан габиг хөтлөгч нар...түрүү өилийнхийг нь үзсэн. Таалагдаагүй

0  |  0
Top