Украинд гал зогсоохын тулд БНХАУ Германтай хамтран ажиллахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 11

Украины хямрал цаашид хурцдах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж БНХАУ-ын Засгийн газрын Евразийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли Хуэй ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Томас Баггертай Берлинд хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Украин дахь хямрал, мөргөлдөөн цаашид хурцдах эрсдэлтэй байна. Тиймээс БНХАУ Украинд гал зогсоох, цэргийн ажиллагааг төгсгөхийн тулд бүх талын тэгш оролцоотой энхийн бага хурлыг зохион байгуулах Германы уриалгыг дэмжихэд бэлэн гэж Ли Хуэй онцолсон байна.

Ли Хуэй Украины хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гуравдугаар сарын 2-оос эхлэн олон улсад томилолтоор ажиллаж байна. Томилолтынхоо хүрээнд тэрбээр ОХУ, ЕХ-ны төв байр, Польш, Украинд айлчлаад байгаа юм. Тэрбээр Францад айлчлах товтой. Өнгөрсөн оны тавдугаар сард Ли Хуэй ОХУ, Европын орнуудын дипломатууд болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзалт хийж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top