Евгения Медведева, Юзүрү Ханю хоёр үерхэж байжээ

2024 оны 01 сарын 31

Оросын уран гулгагч Евгения Медведева, Японы уран гулгагч Юзүрү Ханю хоёр хамтдаа Брайан Орсерын багт хичээллэж, найзалж байсан билээ.

Тэднийг үерхэж байгаа талаар мэдээлэл гарахад Евгения, Юзүрү нар үгүйсгэж, дотно найзууд гэдгээ хэлж байсан. Тэгвэл 24 настай Женя саяхан “Женский стендап” шоунд оролцохдоо Ханюг хуучин найз залуугаа гэж хэлжээ.

Уран гулгагч бүсгүй 29 настай Ханюгийн хуримын талаар “Хуучин найз залуугаа гэрлэхэд би “Хэ-хэ” гэж бодсон... Тэр гурван сарын дараа салсан. Харин би тэр үед “Ха-ха!” гэсэн” гэжээ.

Уран гулгалтаас зодог тайлсан Юзүрү Ханю өнгөрсөн жил нууцлаг байдлаар гэрлэсэн ч гурван сарын дараа салсан билээ. Мөсөн талбайн ханхүү Ханю сошиал сүлжээ огт хэрэглэдэггүй, хувийн амьдралаа маш нууцлаг байлгадаг юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top