БЗДХ-ын шинжилгээний аргуудаас танилцуулж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 21

Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх олон төрлийн шинжилгээний аргууд байдаг. Энэ удаад танилцуулах шинжилгээний арга бол "Мазокийн шинжилгээ ба цусны шинжилгээ" юм.

Мазокийн шинжилгээг эмэгтэйчүүд үтрээ, умайн хүзүүнээс арчдас авна. Эрэгтэйчүүд шээсний сүвнээс арчдас авна.

Мазокийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

 

Эрэгтэйчүүд

 

  • Өглөө шээлгүй ирэх ( багадаа 4 цаг шээгээгүй байх)

 

Эмэгтэйчүүд

 

  • Үтрээний дотуур угаалга хийгээгүй байх
  • Ямар нэгэн лаа, тампон хэрэглээгүй байх
  • Сарын тэмдэг ирээгүй байх
  • Шинжилгээ өгөхдөө хэрэглэх хормогч, юбка зэргийг бэлдэж ирэх

 

Цусны шинжилгээг хэрхэн авах вэ?

Судасны цуснаас сорьц авч шинжилнэ. Цусны шинжилгээ (ийлдэс судлалын) шинжилгээ өгөхдөө өлөн байх шаардлагагүй. Уг шинжилгээгээр зөвхөн ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлнэ.

ХӨСҮТ-ийн "Улаан тууз" эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд ЭМД-аар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Харамсахгүйн төлөө хамтдаа үзлэг шинжилгээнд хамрагдацгаая.

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авах утас ☎️ 72779090

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top