Жуулчинд зүсэлсэн хонь бүр "Хөх сүрэг" аппликейшнд бүртгэгдэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 12

 

Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар инфлюнсэр баг Булган аймагт иржээ. 

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлюнсэр Nas daily студийн багын контент бүтээгчид өчигдөр Хангал сум Хялганат тосгоноор ажиллаж аялж байна.

Өнгөрсөн 8-р сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос,Хонг Конг инфлюнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.

Өчигдөр Хангал сумын 2-р багийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцлаа.

“Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 1жуулчинд-1 хонь хөтөлбөр үргэлжилж байна. Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой "Нэг жуулчинд - нэг хонь" хөтөлбөрийг Булган аймаг хэрэгжүүлж байгаа ба жуулчинд зүсэлсэн хонь бүр өөрийн им тэмдэгтэй болж Хөх сүрэг апп-д бүртгэгддэг билээ.

Тэд өнөөдөр манай орны өвлийн аяллын тренд болж буй нэг төрөл болох нохой чаргаар аялцгаалаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 13

биз засах газраа цэгцэлсэн үү

1  |  0
Top