SINGLE'S INFERNO | И Гван Хи Чой Хе Сонтой болзож байгаа эсэх асуултад хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

Netflix-ийн болзооны шоунуудын нэг болох "Single's Inferno" шоуны гуравдугаар улирал үзэгчдийн хүртээл боллоо. Өмнөх хоёр улирлаас бага зэргийн ялгаатай байдлаар хийгдсэн уг шоуны төгсгөлд бие биенээ сонгож, халуун тамаас хамтдаа гарч чадсан И Гван Хи, Чой Хе Сон нар олны анхаарлыг хамгийн ихээр татсан оролцогчдын нэг байсан билээ. 

Шоуны зураг авалт өнгөрсөн зун болж өнгөрсөн. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн тул оролцогчид хоорондоо чухам ямар харилцаатай байгаа нь олны анхаарлыг татаад байна. Энэ тухай оролцогч И Гван Хи "Би та бүхэнд бүгдийг нь нэг бүрчлэн хэлж чадахгүй ч бүх оролцогчид хоорондоо холбоотой байж, сайн харилцаатай байгаа. Мэдээж Чой Хе Сон бид хоёр ч мөн сайн харилцаатай байгаа. Гэхдээ өөр олон зүйлсийг ил гарахаас болгоомжилсон нь дээр байх" гэжээ. 

Интернэт хэрэглэгчид тэднийг болзож байж магадгүй гэх хэд хэдэн таамаглал дэвшүүлээд байгаа бөгөөд албан ёсны мэдээлэл хараахан цацагдаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top