Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье!

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье! Эрүүл мэндийн яамнаас дараах энгийн аргуудаар ханиад, томуунаас сэргийлэхийг зөвлөж байна. 

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд: 

  •  Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж 5 минут буцалган жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2- 3 удаа ууна.
  •  Нэг аяга сүүнд 3- 5 хэрчим цагаан гаа эсвэл 3- 5 хумс сармис хийж 3 минут буцалгаад шүүж өдөрт 2- 3 удаа ууна.
  •  Хонины өөхгүй мах, 3- 5 хумс сармисны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсийг хаттал салхи авахуулахгүй байхад анхаарах.
  •  Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал Дарву-5 эмийг өдөрт 2- 3 удаа 5- 7 хоног ууна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top