ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 01 сарын 09

Өнөөдөр 2024.01.09. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -23 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Сербид Бүгд найрамдах улсын өдөр, Өмнөд Суданд Энхийн гэрээний өдөр.

Энэ өдөр Армены анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян, Америкийн жүжигчин, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Жонатан Кимбл Симмонс, жүжигчин, найруулагч Жой Лорен Адамс, Бельгийн дуучин Лара Фабиан, Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Женнаро Гаттузо, Америкийн дуучин, “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Александр Жеймс Маклин, Их Британийн ханхүү Уильямын эхнэр, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Монголын зохиолчдын эвлэлийн суурь болох Хувьсгалч уран зохиолчдын бүлгэм байгуулагджээ.

2012 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай зарлиг гаргасан билээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907 оны энэ өдөр Вильнюст Литвийн анхны уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.

1923 оны энэ өдөр Хуан де ла Сиерва өөрийн зохион бүтээсэн нисэх онгоцоороо анхны нислэгээ үйлдэв.

1951 оны энэ өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр албан ёсоор нээгджээ.

1992 оны энэ өдөр Бүгд найрамдах Серби улсыг зарлан тунхаглажээ.

2007 оны энэ өдөр анхны “iPhone” утсыг танилцуулав.

Өнөөдөр үс засуулвал Хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top