Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Welcome to Mongolia" болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Булган аймаг ажиллаж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Булган аймагт 2024 оны анхны БНСУ-ын зургаан аялагч жуулчид хүрэлцэн ирж, Булган сумын 2-р багийн малчин Бавуудоржийн Цогтгэрэлийн хот айлаар зочиллоо.
Нутгийн малчид алс холоос хоньтой болохоор Монгол орныг зорин ирсэн 6 жуулчинд тус бүр хундан цагаан эм хонийг бэлэглэн өглөө.
Хоньтой болсон жуулчид маань хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь бэлэн үүссэн “1 жуулчинд-1 хонь” аппликэйшнээр тогтмол харах боломжтой орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ.
“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү эхний жуулчид хоньтой боллоо. Мөн 100 гаруй сая дагагчтай 4 инфлюенсер Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилахаар Булган аймагт хүрэлцэн ирнэ. Тэд энэ сарын 9-нд Улаанбаатар хотод бууна.
Нэг жуулчинд нэг хонь ТӨСӨЛ БУЛГАН АЙМАГТ
Сэтгэгдэл ( 8 )
nn
Дэлхийн шившиг бололгүй зохион байгуулаарай даа. Яах бол гэхээс зовж л байна шүү
Энэ бичигчийн бичиж байгаа байдал нь бүүр Монголоо алдсан хүн байна даа.... Монгол хэлээ сайн судалж байж бичиж бай...
Элбэгдоржын дээр үед ярьсан зүйл ,нэг хонь....
монголоос өөр аль ч газрынхан тээр холоос ир чээд амьтны амь таслуулаад сайхан мах чануулж идий гээд баясаад байж байх уу?! Сансардсан юм бичих юм даа . Энэ бол махчин та нарын л харгис бодол
Нэг санал байна, Дулаан орноос өвөл ирэх жуулчлал зориулан нисэх буудалд дулаан хувцас түрээслэх үйлчилгээ нээж, урьдчилсан захиалгаар хувцасны саналыг нь аваад буухад нь бэлэн байлгадаг, бас хувцас солих, хадгалах өрөөтэй байвал өвлийн жуулчлалыг их идэвхжүүлнэ гэж бодож байна, Сайд нь анхааралдаа аваасай, зөвшөөрөл болон нисэх буудал орон зайгаар нь (түрээсийн) хангавал гүйцэтгэх хүн олдонодоо
”гарган төхөөрөх” ч гэх шиг, идэх гэж тэр газраас ирэхгүй шдээ, мал амьтдыг хайрлах гэж ирж бгааг ойлгоцгоо.
ХЭН ХЭНДЭЭ УГ НЬ ЗУГААТАЙ Л АЯЛАЛ ЮМ ДАА, ХА ХА