Сурагчдадаа хогтой хоол өгсөн 52-р сургууль 1 ширхэг боов, 1 аяга цайнд шилжжээ

Админ | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

Сурвалжилсан: Э.Энэрэл, Д.Батбаатар
Эх сурвалж: ТВ8, "Толь" мэдээллийн хөтөлбөр

Ерөнхий боловсролын 52-р дунд сургуулийн сурагчдын "Үдийн хоол"-ноос шархны лент, үс, амны хаалт гарсан гэх мэдээллийг эцэг, эхчүүд нь өглөө. 

Түүнчлэн сурагчдын өдрийн хоолны хэрэгцээнд нэг ширхэг боов, нэг аяга хар цай өгч байгааг шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

"Үдийн хоол" хөтөлбөрийг хүүхдийн эрүүл саруул сурч боловсрох, хичээлээ идэвхтэй суралцах үндэс гэж үзэн, бодлогоор хэрэгжүүлж байгаа. Гэвч нэг хүүхдэд оногдох 1500 төгрөгийн төсөв бодит байдал дээр хэрхэн бууж байгааг 52-р сургуулийн жишээ харуулж байна.
 


Сургуулийн үдийн хоолноос нь шархны лент, үс, амны хаалт гарч байна гэх мэт эрүүл ахуйн ноцтой гомдол тасрахаа больжээ. 

Сургуулийн албан ёсны гал тогоогүй 52-р сургууль Хүнсний технологийн сургуультай гэрээлэн, сурагчдын өдрийн хоолоо татдаг ажээ. Гэвч тус сургуульд ирдэг хоолны бодит байдал маш хэцүүхэн байгааг тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд олон нийтэд мэдээлсээр байна. Үс, шархны лент, маскны резин гарч ирснээс гадна амт чанаргүй, хүйтэн хоол хүнстэй угтдаг тухай ч сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл гомдол мэдүүлээд байна. Тус сургуульд суралцдаг 2-р ангийн сурагч сургуулиас нь өгдөг үдийн хоолыг идэж чадахгүй, бөөлждөг тухай ч ярив.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.114) 2023 оны 12 сарын 03

Хараагүй хүмүүс ажилладаг юм байхдаа хүүхдүүддээ яг тийм хогтой хоол өгдөггүй л баймаар юм

0  |  0
зочин(66.181.180.131) 2023 оны 12 сарын 03

эцэг эх н ундаа чихэрт өгдөг мөнгөө хоолонд шилжүүлээд шийднэ . сургууль завсардалт хүнд үед үдн хоолд татагдаж бсан бол одоо амжиргаа өөр болжээ.

0  |  1
Top