"Mongolian grand Prix” уралдааны шилдгүүдийн ГАЛА ТОГЛОЛТ болоход хоёр хоног үлдлээ

2023 оны 11 сарын 23

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны арваннэгдүгээр сард зохион байгуулж байв.

Тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, тус хоёрдугаар уралдаанаа 2023 оны арваннэгдүгээр сарын 22-24 хооронд зохион байгуулж байна.

УДБЭТ-аас санаачилан 2 дахь жилдээ  зохион байгуулж буй MBGP-FBC буюу "Mongolian grand Prix” балетын тэмцээн нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах монгол авьяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршиж байна.

"Mongolian grand Prix" хоёдугаар уралдаанд балетаар хичээллэж буй Монгол Улсын 6-8, 9-11, 12-14, 15-19 насны сурагч, оюутнууд, 16-25 мэргэжлийн бүжигчид оролцож буй юм.

Тус уралдааныг гадаадын болон Монголын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүн явуулж байна.

Уралдааны шагналтнуудаас бүрдсэн “Mongolian grand Prix Gala” тоглолт 2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагт тоглоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top