Б.Мэндбаяр: Кармен дуурийг ОХУ-ын Ардын жүжигчин, удирдаач Вячеслав Иванович дохино

2023 оны 09 сарын 21

Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Б.Мэндбаяртай ярилцлаа.


-Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Театрын хамт олон ойн баярынхаа хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Манай театрын хамт олон 60 жилийнхээ ойн эхний арга хэмжээ болгож есдүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбай дээр “Сонгодог жаран” нэртэй гала концертыг амжилттай хийж, үзэгчдэдээ хүргэлээ. Үүний дараа төлөвлөсөн хэд хэдэн ажил байгаа. Тухайлбал, ойдоо зориулсан баримтат кино, сэтгүүл гарч байна. Мөн бидэнтэй хамт театрынхаа 60 жилийн түүхийг бичилцсэн ахмадуудаа урин, аравдугаар сарын 14-нд хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол хийнэ.

-Театрын 60 жилийн ойн хугацаанд маш арвин түүх бичигдсэн байх. Өнөөг хүртэлх хугацаанд театрын уран бүтээлчид маань урийн сандаа хэчнээн уран бүтээлтэй болсон байна вэ?

-Театр маань яг одоогоор 285 хүний ажилтан, албан хаагчидтай. Үүнээс уран бүтээлийн баг буюу Симфони оркестр 54-56 хүн, найрал дуу 50-52 хүн, Солист анги маань 30 хүний бүрэлдэхүүнтэй байна. Уран бүтээлийн хувьд манай нийт урийн санд 100 гаруй сонгодог болон монгол үндэсний дуурь, балет тоглогддог. Түүнээс ерөнхийдөө 54-56 балет, дуурь бараг тэнцүү тоотой байдаг. Тэдгээрээс бид жил бүр ээлжлээд, шинэчилж тоглоод нэг жарныг элээж байна.

2024 онд Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойдоо манай театр, Симфони найрал хөгжмийн анги маань их ач холбогдол өгч, ирэх намар гайхалтай сайхан уран бүтээл, тоглолтыг үзэгч олондоо толилуулна гэсэн төлөвлөгөөтэй байгааг дуулгая.

-Удахгүй театрын тоглолтын 61 дэх улирлын нээлт болох гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Театрын 60 жилийн ойтой давхцаад тоглолтын 61 дэх улирлын нээлт болох гэж байгаа учраас ерөнхийдөө театрынхан маань маш их ажилтай байна. Бид есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01-нд Жорж Бизегийн Кармен дууриар нээлтээ хийхээр ажилдаа орсон явж байна.

Нээлтийн Кармен дуурийг удирдан дохихоор Новосибирскийн Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, Удирдаачийн тэнхимийн зөвлөх, Орсын холбооны улсын Ардын жүжигчин Вячеслав Иванович удирдаач маань зорин ирээд, ажилдаа орсон байгаа.

Кармен дуурийн маань хувьд шинэ Кармен гарна. Шинэ Кармен маань өнгөрсөн тавдугаар сард тайзнаа гарсан. Одоо ерөнхийдөө бататгах маягаар хоёр дахь удаагаа гарах гэж байна. Мөн сүүлийн хоёр, гурван жил дүрдээ гараагүй байсан дүрүүд маань эргэж жүжигтээ тоглоно. Бид маш богино хугацаанд нээлтийн тоглолтоо бэлдэж байгаа. Учир нь бид гала концертдоо анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Одоо маш эрчтэйгээр нээлтийн тоглолтынхоо бэлтгэлд ороод явж байна.

-Тэгэхээр энэ удаагийн Кармен дуурийг өмнөх тоглолтуудаасаа ямар онцлог болно гэж харж байна вэ?

-Ер нь Кармен дуурийн хувьд манай нэлээд үзэгч ихтэй дуурьд тооцогддог. Өнгөрсөн хаврын тоглолтыг ОХУ-д сурдаг залуу удирдаач Т.Юндэн маань ирж анх удаа удирдсан. Үүнтэй давхцаад шинэ Кармен гарсан нь 61 дэх улирлын нээлтэд оролцоно. Энэ удаа театрын маань 60 жилийн ой болж байгаа учраас 61 дэх улирлаа эрч хүчтэй, гал цогтой эхлүүлье гэж шийдэж Кармен дууриа нээлтийн тоглолтод оруулсан. Энэ удаагийн онцлог гаднаас удирдаачид ирж удирдах нь дуучдад маань маш өгөөжтэй байдаг. Хөгжимчдөд маань ч гэсэн өөр хүнээр дохиулах их аятайхан, таатай санагддаг учраас энэ удаагийн маань Кармен гаднын удирдаач ирж байгаагаа их авууштай болох байх гэж найдаж байна.

-Театрын 61 дэх улиралд бусад ямар тоглолтууд төлөвлөгдсөн байгаа вэ?

-61 дэх улирлын хувьд ерөнхийдөө хэд хэдэн онцлогтой зүйл төлөвлөгдсөн. Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин маань ирж Жузеппе Вердийн “Трубадур” дуурьд тоглохоор төлөвлөсөн. Энэ дуурийг манай залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдан явуулна.

“Трубадур” дуурийн хувьд сүүлийн тав, зургаан жил огт тоглогдоогүй. Тиймээс олон жилийн дараа тоглох гэж байгаа учраас жүжигчид, дуучдад маань бараг шинэ дуурийн дайтай ачаалал өгнө. Мэдээж хамгийн том онцлог бол Ардын жүжигчин, дэлхийн дуучин Э.Амартүвшин маань ирж дуулах гэж байгаа нь их сайхан үйл явдал болно.

Мөн 2024 оны шинэ дуурь болох Доницетти “Дурлалын ундаа” хошин дуурь маань Монголд анх удаа тавигдахаар төлөвлөгөөнд орсон байгаа. Энэ жүжгийг миний бие тоглуулахаар болсон. Удирдаачаар нь Юндэн маань ирж удирдана.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 22

80955877SEXSEER GGNE TSAGN

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 22

S AWN8P955877

0  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
Алт(103.57.92.25) 2023 оны 09 сарын 22

Шинэ Кармен нь хэн юм бэ Нэр гүй юмуу?

0  |  0
Top