"Цөмөөхэй"-н СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТОВ тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

Хүүхэд багачууд, залуусын хүсэл мөрөөдлийг сонгодог бүжгийн урлагаар дамжуулан дэмжих, нийгэмд баяр баяслыг түгээх эрхэм зорилготой Монголын балетын хөгжил сангаас жил бүрийн шинэ жилийн баяраар зохион байгууллдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн сонгон шалгаруулалтын товоо зарлалаа. 

2023 оны "Цөмөөхэй" балетын тоглолтын дүрүүдийн нээлттэй сонгон шалгаруулалт 2023 оны есдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Монголын балетын үндэсний сургуулийн бүжгийн танхимд болох аж. 

Шалгаруулалтад наймаас дээш насны балетаар хичээллэсэн болон хичээллэж байгаагүй хүүхэд, залуус оролцон, өөрийгөө сорих боломжтой.

Утас: 77070808

И-мэйл хаяг: info@mongolianballet.com
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top