Балетын үндэсний сургуулийн БҮРТГЭЛЭЭ баталгаажуулаарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуулийн нэмэлт элсэлт үргэлжилж байна.

Балетын сургуульд 2 нас 4 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд нээлттэй. Сонгодог балетын хөтөлбөрт элсэгчид хөнгөн шалгалттай.

Хичээл үргэлжлэх хугацаа: 2023.09.02 - 2024.05.26

Балетын хүүхдийн хөтөлбөр
 

  • Гараас гарт - 1 (2 нас)
  • Гараас гарт - 2 (3 нас)
  • Бүтээлч бүжиг - 1 (4 нас)
  • Бүтээлч бүжиг - 2 (5 нас)
  • Балетын бэлтгэл - 1 (6 нас)
  • Балетын бэлтгэл - 2 (7 нас)

Балетын хүүхдийн хөтөлбөр буюу "Гараас гарт", "Бүтээлч бүжиг" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд балетын орчин буюу толь бүхий танхимд багштайгаа харьцаж сурна. Ингэснээр хүүхдийг цаашдын балетын хичээлд бэлдэж эхэлдэг. Энэ ангийн сурагчид сонгодог аялгуунд богино үлгэр, түүхийн сэдэвтэйгээр дасгал хөдөлгөөнийг давтамжтайгаар хийх бөгөөд хөгжим аялгуу хэрхэн бүжгийг дэмжиж байдгийг ойлгон мэдэрч эхэлдэг.
 


Балетын бэлтгэлийн нэгдүгээр ангид сурагчид “Плиé” болон “Тандю” зэрэг балетын суурь дасгалуудтай танилцаж эхэлнэ. Мөн зүүн, баруунаа маш сайн ялган сурч, орон зайн мэдрэмж сайжирч эхэлдэг. Энэ насанд хөгжим болон бүжгийн уялдааг ойлгож мэдсэн байдаг бөгөөд хүүхдийн хөгжмийн сонсголыг илүү сайжруулахын тулд бид хөнгөхөн сонгодог хөгжмийг тусгайлан сонгодог.

Балетын бэлтгэлийн хоёрдугаар ангид сурагчид балетын суурь дасгалуудаа улам сайжруулж, шинэ дасгалууд суралцах бөгөөд хөгжилтэй, сонирхолтой байдлаар булчингийн хөгжлийг нь дэмжинэ. 

Энэ ангид балетын суурь мэдлэгүүдээ улам нэмэгдүүлж, тулгуур мод, төвийн дасгалуудын бэлтгэл хийж эхэлдэг. Эдгээр дасгалууд нь хүүхдийн тэнцвэрээ олох, биеийн ерөнхий байдлаа засах, орон зайн мэдрэмжээ сайжруулахад тусалдаг ба Сонгодог балетын "Анхан шат 1" ангийн үндсэн бэлтгэл болж өгнө.

Сонгодог балетын хөтөлбөр
 

  • Сонгодог балетын Анхан шат - 1 (8-12 нас)
  • Өсвөр насны анги (12-16 нас) 

Сонгодог балетын "Анхан шат 1" хөтөлбөрт 8-11 насны хүүхдүүд хамрагдана. Энэ хөтөлбөр нь балетын суурь тавилтууд эхэлдэг чухал түвшин юм. Сонгодог балетын ангид орохдоо элсэлтийн хөнгөхөн шалгалттайгаар орох бөгөөд сурагч өөрөө сонирхолтой байх, хөгжмийн сонсголтой байх, хөдөлгөөний эвсэлтэй байх, үсрэлт, сунгалт, харилцааны чадвар гэх мэт чадвар дээр анхаарна. 

Сонгодог балетын "Анхан шат" хөтөлбөрийн үр дүнд таны хүүхэд балетын суурь дасгалуудыг эзэмшсэн байна. Гуяны эргэлт, өлмий жийлт болон биеийн ерөнхий байдал цэгцрэх нь цаашдын балетын боловсролд нь суурь болж өгдөг.

Сонирхолтой, хөгжилтэй өдөрлөгүүд, тайзнаа амилах хариуцлагатай тоглолтууд энэ түвшинд орж ирснээр сурагчийг сонгодог бүжигчний амьдралаар хэсэгхэн хугацаанд амьдруулна.
 


Насанд хүрэгчдийн анги
 

  • Насанд хүрэгчдийн хөтөлбөрт энэ хичээлийн жилд шинэ зочин багш нэмэгдэж, УДБЭТ-ын тэргүүн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд багшийн удирдлага дор цоо шинэ анги есдүгээр сараас эхлэн хичээллэхээр боллоо. 

Утас: 77070808

Мэйл хаяг: school@mongolianballet.com
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.181.212) 2023 оны 08 сарын 23

балетчин бэлдэхдээ биш хүүхдийн бие бялдар гоо сайхныг хөгжүүлэхдээ анхаарч байна малаа

0  |  0
Зочин(139.5.218.40) 2023 оны 08 сарын 23

Ганц ДБЭТ-тай улсад энэ олон балетчин хэрэг байх уу, хөгжим бүжиг бас балетчин бэлддэг биз дээ

0  |  0
Top