ХӨНДӨХ СЭДЭВ: Ухаангүй ноёны урагшгүй албад

2023 оны 05 сарын 31

Дархан хотод нэгэн цагт нүргэлж байсан үйлдвэрүүд зогсож, ажилгүйдэл хүн амын олонхийг хамарч ажилгүй, орлогоггүй хүмүүс гундуухан үед аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай аймгийн орон нутгийн цаг үеийн асуудлаар санал бодлыг сонсож, хотын амьдрал, олон түмний дундах тулгамдсан асуудлын талаар хөндөж ярилцлаа.

Дархан хотод Хог боловсруулах үйлдвэр байгуулахаар С.Насанбат Засаг дарга байхдаа тууз хайчлаад орхисон ажлыг хийх санаа байгаа эсэхийг лавлахад Хогны үйлдвэр байгуулах мөнгөгүй. Эхлээд бид хогоо төрөлжүүлэн ялгана, энэ асуудлыг сургуулиуд ялгаад хэрэгжүүлэх тухайд нааштай байсан ч төрөлжүүлсэн хогоо татан авахдаа нэг машинд ачиж, нөгөө ялгасан хог маань бантан болоод үр дүнгүй боллоо.

Хог боловсруулах үйлдвэрийг байгуулахаар гадны улсуудад хандаад байгаа. Зорилтод дөрвөн жилийн хугацаа дуусахад нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдсэнгүй. Хоосон ярьж бэлэн амлаад дөрвөн жилийн хугацааг дуусахад европын холбоо гэгчид  төсөл юмханаар хогны үйлдвэр байгуулаад өгөөч гэж, хүсэлт тавиад жил гаруй болж байхад таг чиг гэнэ.

Европын холбоо болон НАТО-гийн орнууд, хөрш ОХУ-ын эсрэг нэгэн зэрэг босч эдийн засгийн хориг, Украйны дайныг санхүүжүүлэх гээд бидэнд юун Хогны үйлдвэр барьж өгөх вэ. Тэр чигтээ дайн дажны сүүдэрт үймэж байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр Хогны үйлдвэр барихгүй гэж цээжээ дэлдсэн  орлогч дарга Б.Жавхлан өөрөө ажлаа хийж чадахгүй, татвар төлөгчдийн мөнгөөр амь зогоож байгаадаа санаа зовохгүй байна. Хотынхоо нийгэм, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үйлдвэрүүдээ ажиллуулж ажилтай орлоготой болгоход санаачлагатай ажиллах ажлын байр нэмэгдүүлж чадсангүй.

Үйлдвэр технологийн парк эзэнгүйдэж, түүнийг удирдах боловсон хүчин болон Төрийн албан хаагчийн нөөц байхгүй болсны нотолгоо юм. Тус аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт хоёр, гуравдугаар хороололд тулгамдсан нэг асуудал бол сургууль, цэцэрлэг баригдах байсныг хойшлуулсан.

Дархан сумын 14 дүгээр багийн 2,3 дугаар хорооллын газрыг 10 жилийн өмнө бусдад олгосон. Энэ хугацаанд тус хороололд цахилгаан эрчим хүч түгээх найман ширхэг 6/0,4 кв-ын дэд станц баригдсан. Газрыг хүлээн авсан этгээд хоёр жилийн хугацаанд уг газарт барилга байгууламж бариагүй үед гэрээ цуцлагддаг хуультай, сургууль цэцэрлэгийн ажлыг авсан нөхөд 10 жил юу ч бариагүй шон ч хатгаагүй байж шүүхээр заргалдана гэдэг байж болохгүй асуудал. Энэ бол аймгийн Газрын албаны нөхөд хуйвалдаж сургууль цэцэрлэгийг бариулах хүсэлгүй, зөвхөн наймаандаа  ашиглахаар үгсэн хуйвалдаж байгаа бололтой. 

Д.ӨЛЗИЙТОГТОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Больё(202.179.25.220) 2023 оны 05 сарын 31

“Албат” гэж бичье.

0  |  0
Top