Монголын балетын үндэсний сургуулийн "Хаврын баяр" тайлан тоглолт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Монголын балетын үндэсний сургуулийн Сонгодог балетын болон Хүүхдийн хөтөлбөрийн 2023 оны тайлан концерт “Хаврын баяр” Нийслэлийн Соёлын Төв Өргөө-ний тайзнаа тоглогдлоо. 

Тус тоглолт нь Монголын балетын үндэсний сургуулийн хамгийн бяцхан анги болох Гараас гарт /2 нас/ болон дээш ангиудын хөгжилтэй, цоглог бүжгүүдээс бүрджээ. 

Чайковскийн хөгжим дээр 2-3 настнууд вальс эргэж, чардас гүнжүүд цэцгэн гоёлтой бүжиг хийн, фламинго, бүрээт бяцхан цохнууд, уян налархай муурнууд тайзнаа гялалзаж, полька, вальс амилсан дурсамж дүүрэн концертыг бяцхан сурагчид бүтээжээ. 

Хүүхэд багачуудад сонгодог бүжгийг сурталчлах үйлсэд АPU Dairy Монгол сүүний үйлдвэрийн "Сайн" брэнд ажиллажээ. Тус брэндийн зүгээс МБҮС-ын гурван сурагчид 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгосон баярт мэдээг дуулгахад таатай байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top