Балетын үндэсний сургуулийнхан "Нойрссон гүнж" балет толилуулаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Монголын балетын үндэсний сургуулийн хүсэн хүлээдэг "ХАВРЫН БАЯР" сурагчдын тайлан тоглолт тавдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Хорон санаат Карабоссын аймшигт хараалаас үзэсгэлэнт Аврора гүнжийг аврахын тулд Нил ягаан цэцгийн дагина хааны ордныг гүн нойронд автуулж, тааварлашгүй үйл явдлууд хөврөх "Нойрссон гүнж" балетийн пролог болон нэгдүгээр үзэгдлийг МБҮС-ийн Сонгодог балет хөтөлбөрийн болон Насанд хүрэгчдийн ангийн сурагчид амилууллаа.

Мөн ДБЭТ-ын балетмейстер, багш, МУГЖ Х. Гэрэлчимэг, СУИС-ын хүндэт профессор, СТА Д. Алтантуяа болон туслах багш Б. Энхтуул нар дэмжин ажиллажээ. Тоглолтод урилгаар УДБЭТ-ын ахмад жүжигчин, МУК-ийн багш, МУГЖ Х.Мөнгөнхөлөг, УДБЭТ-ын гоцлооч, СТА А.Эрдэнэболд, СТА М.Нямтайван, залуу жүжигчид Д.Содбаяр, Г.Ариунболд, Б.Ананд, Х.Эрдэнэбат, Ц.Энх-Амар, О.Хувьтөгөлдөр, С.Түвшинзаяа нар оролцжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
Top