Залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх “МОНГОЛ БАХАРХАЛ” төсөл Булган аймагт өртөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Батлан хамгаалах салбарын хууль, тогтоомжийг сурталчлах “Монгол бахархал” төслийн нээлт өнгөрсөн баасан /2023.05.17/ гарагт Булган аймагт боллоо. Булган аймгийн Цогт Хунтайжийн талбайд болсон өдөрлөгийн нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, Бригадын генерал С.Ганбямба нараас гадна Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги байгууллагын төлөөлөл оролцсон юм.


Б.БАЯРМАГНАЙ: БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙГ ХҮН БҮРТ ТАНИУЛАХ НЬ ЧУХАЛ

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.БАЯРМАГНАЙ “Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотоос "Монгол бахархал" төслийг эхлүүлсэн. Энэ онд гурван аймагт төслийг урагшлуулна. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхэд залууст эх оронч үзлийг төвөлүүлж, Монгол иргэн бүрт батлан хамгаалах салбар ямар ач холбогдолтой болон энэ салбарын хийж хэрэгжүүлж байгаа ажил, хууль тогтоомжийг таниулах нь гол зорилго юм.

Батлан хамгаална гэдэг нь өргөн агуулгаараа Монгол Улсын хүн бүрийн оролцоо, хүн бүрийн бэлэн байдал, төр захиргааны байгууллага болон иргэд хоорондын хамтын ажиллагааг нягт хангах явдал байдаг. Тэгэхээр энэхүү ажлаа Улаанбаатар хот, 21 аймагт тасралтгүй үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр хүүхэд, залууст эх оронч үзлийг төвөлшүүлэхийн тулд “Дөл” тэмцээнийг 21 аймагт зохион байгуулна. Цаашлаад хүүхэд залуусыг эх орон,  үүх түүхээрээ бахархуулах нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын хувь нэмэр гэж ойлгож болно” хэмээн тодотголоо.  


БУЛГАНЧУУД БҮТЭН ӨДӨР БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРААР АМЬСГАЛАВ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, архив, хууль зүйн тусламж үйлчилгээ, зэвсэглэлийн үзэсгэлэн, Монгол цэргийн музей, ҮБХИС, "Алдар" спорт хорооны үзэсгэлэнг Цогт тайжийн талбайд үзүүлж сонирхуулав.

Мөн Цэргийн төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар мэс засал, мэдрэл, дотор, зүрх судас, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, нүд, шүд, ЭХО, рентген, ходоодны дурангийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлээ.


Г.ӨСӨХБАЯР: СПОРТ ХҮНИЙГ БИЕ БЯЛДАР, ЁС ЗҮЙТЭЙ БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛДЭГ

Энэ үеэр Дархан аварга Г.ӨСӨХБАЯР “Энэхүү “Монгол бахархал” төслийн нээлтийн өдөрлөгт “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүн ч оролцож байна. Спорт гэдэг бол хүүхэд залуусыг бие бялдар, сэтгэл зүй, ёс зүйн хувьд төлөвшүүлдэг маш чухал зүйл. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо нь спортын 18 төрлөөр тамирчдаа Монгол Ул болон тив дэлхийн хэмжээнд бэлтгэдэг. Үйл ажиллагаагаа хүүхэд, залуусын бие бялдар, ёс зүй, сахилга баттай залуусыг бэлтгэж гаргахын төлөө ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.96.243.14) 2023 оны 05 сарын 23

ene hudalch naraas zalhah yum ⁉︎ ta nar ur huuhdii mine bolomjiig hulgailaad baihaar yaj ur huuhed mine ta nariin ugend itgeh vee dee eh oron nii ner barj amniiha zorgoor yarih n ihdthen

0  |  0
Top