ОЛОН ӨНГӨ: Хүлээлт...

2023 оны 05 сарын 24

Аливаа хүлээлт бүхэн хүнд аз жаргал байдаг гэж боддог. Хүлээлтийн цаана агуу их итгэл оршиж байдаг.

Бүр залуу байхад сайхан ханьтай болно доо гэх хүлээлт нэг л мэдэхэд биелж, зүрх булгилуулсан хайр хүрээд ирсэн тэр аз жаргал эцэстээ сайхан ханийн заяанд аз жаргал эдлүүлсэн. Хөөрхөн бас ухаалаг үр хүүхдийн аз жаргалыг надад эдлүүлж, ханьтай болох тэр хүлээлт минь аз жаргал дүүрэн ам бүлтэй амьдралын минь утга учрыг надад амсуулж билээ. Бид одоо ч тэр хүлээлтээс сайхан амьдрал амсан амьдарч байна. Залуухан хүү сургуулиа төгсөөд амьдрал ажлын захаас атгана даа гэх хүлээлт минь тийм ч амар байгаагүй. Цалин орлогтой сайхан ажилтай болох хүлээлт минь амьдралын дэнсэнд намайг сорьсон. Тэр сорилтыг би амьдралынхаа 50 жилийн эргүүлгэнд хийж, эх орондоо гэх хүлээлтийн сэтгэлээр зүтгэж хийх бүтээх ариун үйлсдээ үнэнчээр зүтгэсэн.

Хүлээлт бүхэн жинхэнэ амьдрал болон тэлж гүйцэлдсээр хүн нас элээж аз жаргал дүүрэн амьдрах нь амьдралын бүх хүлээлтийг бие сэтгэлээрээ гүйцэлдүүлж чадсан хүний аз жаргалын нэгэн үе тэр билээ. Хүн “би төдийд тэгж ингэж нас төгсөнө гэх хүлээлтийг бие сэтгэлдээ хадгалдаггүй хамгийн бодь амьтан. Тийм болохоор тэр үхэхээ үл умартан, насны төгсгөлд нэгэн том хүлээлт эдлэн хий мөрөөдөж, бас түүндээ итгэн үр хүүхэд, анд нөхөддөө бардамнан хэлсээр хоосон мөрөөдөл хүлээлт нь эс биелэн төгсдөг нэгэн хүлээлт бий.

Тиймээс хүндхэн бөгөөд энэрэл эгээрэлгүй хүлээлт юм уу гэх бодол тэр хүнд амьдралынх нь төгсгөлд хүртээн баярлуулчихгүй дээ. Төрийн шагналын тодорхойлолт гээчийг өөрийгөө чилээн байж насны эцэст хүлээт үүсгэхийн хэрэг байсан уугэх харамсах бодол, хүнд энэ хүлээлт амьдралынх нь турш дахь хамгийн хүнд хэцүү нүгэл хилэнц хураасан хүлээлт юм биш үү. Тэрбээр Монгол төрийнхөө хайр хишиг шан харамж одон гавьяаг хүртэнэ дээ гэсээр хүртэж чадалгүй өнгөрөх тэр агшин хүн аугаа бодьгалд хамгийн хэцүү, хамгийн их хүлээлт байдаг юм билээ. Үүнийг төр анзаарахгүй өнгөрөх үед үлдэгсдэд нь бүр хүндээр тусдаг юм билээ. Айдаа энэ олон хүлээлтийн дотроос хүнийг амьд сэрүүнд нь төрөөс урамшуулах хэрэгтэйг олон ч жишээ харууллаа даа. Яг л Ю.Цэдэнбал дарга эх орноо санан санасаар амьсгал хураасан шиг...

Ц.ЯДАМСҮРЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.163) 2023 оны 05 сарын 24

Эх орон нь тэр хүнийг шийтгээгүй ээ.Ард түмэн ч шийтгээгүй,Горвачёвтэй нийлсэн хэдхэн хүмүүс энэ ухаалаг их хүний нэр хүндээс нь айж байсан юм.

0  |  0
Гайхамшиг(86.111.139.163) 2023 оны 05 сарын 24

Энэ сайхан хүн насан туршидаа Эх орон ард түмэндээ туйлын үнэнч ,ханьдаа үнэнч,,,үр хүүхэдүүдээ үнэнч гайхалтай мэдлэг бодовсролтой тухайн үедээ түрүүлэн сэтгэгч, маш их бүтээлч ,зорилготой нэгэн байжээ гэдгийг өнгөрсөн хойно нь ч ард түмэн нь үнэлэж байгаа! Тэр хүнд хэцүү цагт бүх чадлаараа ,насаараа ард түмний төлөө ажиллаж хөдөлиөрлсөн тийм гайхалтай нэгэн хүн ...Ийм хүн ховорхон төрдөн байх.Монголд минь Монголын төлөө тэр хүн дахин төрөөсэй гэж хүснэм шагнал хэоэггүй ээ.Зөвхөн тэр хүнийг ,удирдагчаа бид зөв л ойлгож чадвал болоодоо

0  |  0
Top