Л.Түвшинсайхан олон улсын наадамд ТЭРГҮҮН БАЙР эзэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдаан Москва хотноо болж өндөрлөлөө.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 12 дахь жилдээ болж буй тус уралдааны финалд ОХУ, БНХАУ, Израил, Беларус, Казахстан, Армен зэрэг олон орны 260 гаруй дуучин үлдэж, өрсөлджээ.

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, МУСТА Л.Түвшинсайхан энэхүү уралдааны 26-35 насны ангилалд,

 

  • Сонгодог дуурийн төрөлд ТЭРГҮҮН байр,
  • Эх хэлнээ дуулсан Сонгодог дуурийн дууны төрөлд ТЭРГҮҮН байр,
  • Эстрадын дууны төрөлд ГУРАВДУГААР байр,
  • Эх оронч дууны төрөлд ГУРАВДУГААР байр эзэлжээ.

 

Л.Түвшинсайхан 2022 онд Чеченьд болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын уралдааны Гран при болон Чеченийн Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит шагналын эзэн болсон билээ.

Мөн түүнийг нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдааны олон улсын шүүгчид тус уралдааны “Сувдан эрдэнэ” хэмээн өргөмжилжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.53) 2023 оны 05 сарын 23

Сайн бна,Мундаг залуу дуучиндаа амжилт хүсье!

0  |  0
Зочин(86.111.137.53) 2023 оны 05 сарын 23

Дунаевскийн хөгжим гэж ирээд л зарлахыг хүүхэд бхдах олон жил сонсож байсан..гоё шүү

0  |  0
Top