О.Орхон, Г.Анхмаа нар анх удаа олны өмнө хамт гарлаа

2023 оны 05 сарын 10

Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа нар гэр бүл зохиогоод багагүй хугацаа өнгөрчээ. Нууцын нууц болзооноос бага багаар ил гарч, удалгүй найз нөхдийн хүрээнд дотно харилцаагаа зарласан тэд гэхдээ өнөөдрийг хүртэл олны өмнө тэр бүр хамтдаа харагдаж байгаагүй гэхэд болно. Ялангуяа, олон нийтийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээгээр хамт яваа бараг харагдаагүй. 

Тэгвэл дуулиант хосууд Ducati брэндийн нээлтийн арга хэмжээнд хамт оролцов. 

Савхин хүрмээр хосолсон тэднийг бие биенийхээ үнэнч дэмжигч болж чадсан гэж ойрын хүрээнийхэн нь үнэлдэг гэлцдэг. Аль аль нь өмнөх амьдралаасаа татгалзаж, сонгосон шинэ амьдралаа тэд ямартай ч албан ёсоор олны нүдэн дээр, хэвлэлийнхний өмнө итгэл төгс хослон гарч ирлээ. 

Гэрэл зураг Buro247-д нийтлэгджээ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top