Монголын Дээд лиг Vortex 20S загварын бөмбөгөөр тоглоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

МХБХ болон Келме брэндийн хамтын ажиллагааны хүрээнд Дээд лигийн 19-р тойргийн тоглолтоос эхлэн Vortex 20S загварын FIFA Quality Pro стандарт бүхий бөмбөгөөр зохион байгуулагдахаар боллоо.

Vortex 20S бөмбөг нь Vortex загварын шинэчлэгдсэн хувилбар бөгөөд нийт 32 хээ угалзнаас бүрдэж, тоглолтын явцад бөмбөгний ЭРГЭЛТИЙГ холоос ИЛҮҮ ТОД харуулах үндсэн зорилготой.

Тус бөмбөг нь тоглолтын явцад цаг агаарын хүнд нөхцөлд өөрийн хэлбэр болон хий алдалт мөн жингийн тэнцвэрийг онцгой хадгалах бүтэцтэй.

Келме брэндийн бөмбөгнүүд Азийн Олон Улсын тавцанд ашиглагдаж эхэлсэн нь 2024 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан AFC Asian Cup 2023 тэмцээн юм.

Келме брэндийн Vortex 20S загварын бөмбөгийг FIFA Quality Pro чанарын шаардлагыг хангасан мэргэжлийн тоглолтууд болон өндөр түвшний бэлтгэлд ашиглахад бүрэн боломжтой хэмээн дүгнэсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top