Монголын кино урлагт 45 жилийн дараа “Бэрх шагай” үлгэрийн кино мэндэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

 

Монголын кино урлагийн түүхэнд 45 жилийн дараа анхны үлгэрийн кино "Бэрх шагай" мэндлэх гэж буй таатай мэдээг дуулгах гэж байна.
 

Тодруулбал “Бэрх шагай” хэмээх Монгол үлгэрийн кино 2024.05.17-нд бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. 

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Бэрх шагай” УСК нь Монголын ам дамжин яригддаг үлгэр туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан, хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс онцлог болох талаар кино бүтээгчид онцоллоо. Киноны гол дүрүүдэд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА С.Сарангэрэл, МУСТА В.Агар, МУСТА Б.Дамдинсүрэн, жүжигчин М.Дагвадорж, Н.Маралгоо, Б.Хишигбаяр, Х.Ганцоож, С.Бат-Эрдэнэ нар тоглосон бол зохиолч, найруулагчаар Ч.Билгүүн, П.Анхааханаа нар ажиллажээ. Мөн киноны нүүр хувиргагч болон санаачлагчаар Г.Хос-Эрдэнэ буюу Hoze ажилласан байна.

Энэхүү кино нь таныг хором ч уйдаахааргүй сонирхолтой хийгдсэн тул заавал үзэх кино жагсаалтандаа багтаагаарай.  

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top