ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Аргын тооллын 4 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 22

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 05.35-20.03
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 4 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Элдэв тэнгэртэн одтой, хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top