ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

 

2024 оны 04-р сарын 30-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -12...-17 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар +2...-3 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

 

2024 оны 05 сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

05 сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polk(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
vanvical(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Top