Жастин Бибер уйлж буй зургаа нийтэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

 

Дуучин Жастин Бибер орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагт уйлж буй зургаа өөрийн инстаграм хуудаснаа нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь санааг чилээжээ. 

Эдгээр зурагнийхаа тайлбар хэсэгт ямар нэгэн тайлбар бичээгүй Жастин Биберийг ийнхүү сэтгэлийн хөдөлгөөнөө ямар нэгэн баггүй илэрхийлсэнд баяртай байгаа тухайгаа дагагчид нь илэрхийлсэн байна. 

Түүнийг эхнэрээсээ салсан байж магадгүй гэх цуурхал энэ сарын эхээр дэгдсэн. Уг цуурхалд хосууд ямар нэгэн хариу өгөөгүй байсан ч Coachella-д хамтдаа хөгжилдөж байгаа нь папарацийн дуранд өртжээ. 

Хосууд 2018 онд хуримаа хийсэн. Хэйли Биберийн аав Стивен Болдуин өөрийн инстаграм хуудаснаа тэдний төлөө залбирахыг хүссэн нь цуурхлыг улам бүр дэврээсэн ч хосууд аз жаргалтай амьдарч байгаа гэдгийг ойрын эх сурвалж нь баталжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top