Мэдрэлийн ядаргаанд орсныг илтгэх 3 ШИНЖ

2024 оны 04 сарын 29

Завгүй амьдралын хэв маягтай их хотынхны хувьд мэдрэлийн ядаргаанд өртөж, улирал солигдох үед зовиур бүр ихэсдэг. Тэгвэл мэдрэлийн ядаргаанд орсон эсэхийг илтгэх гол шинжүүдийг нэрлэе.


Чих шуугих, час хийх

Чих хааяа шуугих, дүлийрэх мэт болох, час час хийх зэрэг нь ядаргаанд орж, хий арвидсаны шинж юм.

Түгших, хар дарах

Жаахан юманд санаа зовж, айж түгших нь нэмэгдэх, хар дарж зүүдлэх зэрэг нь мэдрэлийн ядаргааны шинж юм.

Бэлгийн дур хүсэл буурах

Бэлгийн дур хүсэлгүй болж, таашаал мэдрэхээ болих нь мөн мэдрэл сульдаж, ядарсныг илтгэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top