БУЛГАН: БНСУ-д жил бүр 20 оюутан сургана

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-очир, Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-очир нарын хамтаар Кёнги аймгийн Шинхан их сургуульд албан томилолтоор ажиллаж байна.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн 20 оюутанг “Кёнгидо Шинхан” их сургуульд:
 

  • Aялал жуулчлал
  • Гадаад харилцаа
  • Хөдөө аж ахуй
  • Соёл урлаг спорт
  • Эрүүл мэнд
  • Байгаль орчин
  • Жижиг дунд үйлдвэрлэл
  • Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурлаа.


Ингэснээр эхний 20 оюутныг ирэх есдүгээр сард БНСУ-д суралцуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(150.129.142.135) 2023 оны 05 сарын 10

haha

0  |  0
Top