Валиева “Уэйнсдэй” бүжгээ давтаж байгаа бичлэгээ оруулжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

 

Монголд болсон ОХУ-ын шилдэг тамирчдын уран гулгалтын шоуны гол баатар нь Камила Валиева байлаа.

Түүнийг хаана ч явсан фэнүүд нь хашгаран дуудаж, тэр л хамгийн их цэцэг, хүүхэлдэй бэлгэнд авсан юм. Татар гаралтай болохоор дэмжиж байгаа хүн олон.

Бээжингийн олимпын допингийн шуугианд 16 настай бяцхан охин нугарч шантралгүй, шүд зуун тэмцэж байсан нь монголчуудын зүрх сэтгэлд тодхон байгаа билээ.
 


Камила Улаанбаатарт олон тэмцээнд хийж байсан шалгарсан, найдвартай хоёр үзүүлбэртэй ирсэн.
 


Мэдээж эхнийх нь Бээжин олимпын наадмын богино үзүүлбэр. Нөгөөх нь Netflix-ийн бүх рекорд амжилтыг нь эвдээд байгаа “Wednesday” цуврал киноны Уэнсдэй Аддамсын алдарт бүжиг. Энэ үзүүлэх тоглолтоо Камила энэ жил ОХУ-ын аваргын тэмцээний дараах үзүүлэх шоу дээр анх хийсэн юм.

 


Тэрээр өнөөдөр хэд хэдэн бичлэг олон нийтийн сүлжээнд оруулсан.
 


“Уэнсдэй” үзүүлбэртээ хэрхэн бэлтгэж байгаа бичлэгээ оруулсан байлаа.
 

 

Энэ үзүүлбэр эхлэхэд нэгэн гар гарч ирдгийг үзэгчид харсан. Тэр гарны нууц нь Алиев байжээ.
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top