17 настай Камилагийн тухай 17 баримт

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 07


ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийх билээ. Тус шоунд оролцох одод пүрэв гарагт (2023.05.04) "Чингис хаан" нисэх буудалд газардсан.

Монголын спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа Камила Валиева манай нийслэлд авхуулсан гэрэл зургаа фэнүүддээ үзүүлсэн байна.

Монголын үзэгчдэд гайхалтай үзүүлбэрээр бэлэг барьж буй Камилагийн тухай 17 баримтыг толилуулж байна.
 


 

1. Камила Валиева Казаньд татар гэр бүлд төрсөн. Багадаа маш их өвчин тусдаг байсан тул спортоор хичээллүүлэхээр аав, ээж нь шийджээ. Ингээд 3 настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн юм.

Мөн балет, гимнастикийн дугуйланд явж байсан ч уран гулгалтаа сонгожээ.
 


2. Уран зургийн авьяастай. Чөлөөт цагаараа шигтгээ наамал хийдэг.

3. 2017 онд Москвад ирж, алдарт Этери Тутберидзегийн шавь болсон. Камила Алина Загитоваг шүтэн биширдэг.
 



4. Бээжингийн олимпын гулгалтыг нь Холливудын жүжигчин Алек Болдуин агуу урлаг хэмээн нэрлэсэн байдаг.

5. Бээжин олимпын богино гулгалтаа тэр тэнгэрт одсон эмээдээ зориулан, гулгасан байна.

6. Камила зодог тайлаад сэтгэл зүйч эсвэл уран гулгалтын шүүгч болох зорилготой.

7. Тэр аялах дуртай. Очих дуртай орон нь Япон, Тайланд, Швейцар.

8. Нисэх буудал очих замд хамгийн их догдолдог, сандардаг гэнэ.

9. Математик, алгебрын хичээлд дуртай. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургууль их тул ихэнхдээ ганцаарчилсан сургалт авдаг ажээ.
 


10. Померан шпиц үүлдрийн нохойтой. Лева нэртэй тус нохойг Францын Гран При тэмцээний дараа фэнүүд нь бэлэглэжээ.
 


11. Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн зээ охин Диана Пикассо 2018 онд түүний “Бөмбөлөг дээрх охин” үзүүлбэрийг үзээд шүтэж, Парисын Пикассогийн музейд урьж байв.

12. Татар үндэсний хоол болох татар лапша, кыстыбый, эчпочмакад дуртай. Чөлөөт цагаараа ээж, эмээдээ гал тогоонд тусалж, өөрөө ч хоол хийх сонирхолтой.
 



13. Хөзөр, ширээний карт тоглоом тоглох дуртай. Гэхдээ ялахын тулд биш инээж, баясахын төлөө тоглодог байна.

14. Тэмцээний үед үзүүлбэр хийхийнхээ өмнө тайвшрахын тулд хэрээс – тэг тоглодог. Урьд нь гүйж, харайж, төвлөрөх гэж оролдсон ч бүтээгүй гэнэ.

15. Камила амьдралдаа хэд хэдэн зарчим баримталдаг. “Бүх хүнтэй эелдэг бай”, “Бууж өгөлгүй, зорилгодоо хүр”, “Үргэлж өөдрөг бай”, “Байнга шинэ танилтай болохыг хичээ”, “Эцэг эхээ хүндлэх”.

16. 2017 онд хүнд гэмтэл аваад зодог тайлах шахаж байсан.

17. Хурд, бас дахин хурд. Тэшүүрээр гулгахдаа төдийгүй унадаг дугуй, самокат, цахилгаан дугуйгаар ч дэндүү хурдан давхидаг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top