Валиева хөгжимгүй, алга ташилт дунд ОЛИМПЫН ҮЗҮҮЛБЭРЭЭ толилууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

ОХУ-ын уран гулгалтын оддын шоу тоглолт хоёр хоног үргэлжлэн, өчигдөр өндөрлөлөө.

Олимп, дэлхийн олон аваргууд ирсэн ч монголчуудын анхаарлыг хамгийн их татаж, хамгийн олон дэмжигчтэй байсан нь нь татар охин Камила Валиева.

Эхний өдрийн шоунд бие халаалт дутуу хийсний улмаас Камила унасан. Сүүлийн өдөр үзүүлбэрээ төгс хийхээр бэлтгэсэн ч техникийн саатал гарч, хөгжим унтарсан. Энэ үзүүлбэр нь түүний олимпын наадмын богино “In Memoriam” номер байсныг хэлэх хэрэгтэй.

 


Хэдий хөгжимгүй болсон ч Камила сандарч тэвдсэнгүй, гулгасаар, бүжиглэсээр үзүүлбэрээ дуусгасан. Манай үзэгчид ч дуусан дуустал нь тасралтгүй халуунаар алга ташиж, дэмжсэн.

Энэ алга ташилт хөгжмийг бүрэн орлосон гэхэд болно. Үүнийг мэдэрсэн Камила 20 минутын завсарлагын дараа өөрийн хүсэлтээр олимпын хөтөлбөрөө дахин толилуулсан билээ.  
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ил тод бай(192.82.91.13) 2023 оны 05 сарын 10

Яах гэж ирж байгаа зорилгоо шууд ил тод хэл л дээ. Олимпод монголын нэрийн өмнөөс орох зорилготой ирж байгаа биз дээ? Тэрийгээ зүгээр л ил тод хэл л дээ. Тэнэг хүмүүстэй харьцаж байгаа юм шиг дандаа худал хуурмагаар амьдрахаа больцгооё мангадуудаа

1  |  4
зочин(192.82.65.120) 2023 оны 05 сарын 09

Тоглолтоос таашаал авсан тамирчин, үзэгчдийн сэтгэл, урам

1  |  0
kkk(192.82.86.187) 2023 оны 05 сарын 10

шш манайхаан техникээ давхар дабл нөөцтэй байлгаа!

2  |  0
Irgen(202.21.117.108) 2023 оны 05 сарын 10

Gaihaltai arga hemjee bolloo

4  |  0
Top